Долоо хоногийн өрнийн зурхай 2023.I.16-I.22

Хонь

Энэ долоо хоногт оюун санаа болоод бие махбодийн эрүүл мэнддээ эн тэнцүү анхаарал хандуулаарай. Хэт их ажилласнаас болоод таны бие өөрийгөө хамгаалахыг хичээж байна. Түүнчлэн аливаа гэнэтийн осол гэмтлээс сэрэмжил. Ганц бие хүмүүс хостой болох гэж хэт яараад хэрэггүй. Хэрвээ та хостой бол энэ долоо хоногт харилцаа тань дэвшилттэй байна. Өнгөрсөн өдрүүд бороо, цас, шуурга холилдож хүндхэн өнгөрсөн бол одоо бүх зүйл тогтворжих нь. Хамт олныхоо тус дэмээр ажил дээрээ стресс багатай байна. Цалин, урамшуулал нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна. Гэхдээ мөнгөө хэрэггүй зүйл зарцуулалгүй хадгаламж руугаа хийгээрэй.

Үхэр

Энэ долоо хоногт үхрийн ордныхон тун сониуч байх нь. Шинэ зүйл сурмаар санагдаж, сэргэлэн цовоо байна. Үүнийхээ ачаар өөртөө олон талын мэдлэг хуримтлуулж чадна. Энэ тойрондоо байгаа зүйлсэд буруугаа чихэх замаар өөрийгөө мотивацижуулах хэрэггүй. Ганц бие үхрийн ордныхон шинэ харилцаа үүсгэхээс айдаг байх магадлалтай. Цээжин дэх бул чулуугаа авч хаяж, өөрийгөө чөлөөл. Ажлынхаа үр шимийг хүртэнэ. Цалин урамшуулал, гэр бүлийнхний дэмжлэг сайн байгаа хэдий ч та хэт даварч байж магадгүй. Тиймээс мөнгө зарцуулалтдаа анхаар. Орлого, зарлагаа нарийн төлөвлөгөөтэй хянахгүй бол хэзээ нэгэн цагт мөнгөний хэрэг гарна.

Ихэр

Ажил дээрээ тэвчээртэй байж, гадны нөлөөнд амархан автахгүйг хичээгээрэй. Сэтгэл санаа тогтворгүйтэж, түргэн зан гаргаж магадгүй. Ингэснээр эцэстээ та өөртөө л лай хураах эрсдэлтэй. Ганц бие ихрийн ордныхон ирээдүйн хамтрагчдаа хэт өндөр шаардлага тавьж байна. Хүн бүрийг жагсаалтаасаа хассаар байтал танд хүн үлдэхгүй нь. Бүх цаг үед зохион байгуулалт сайтай байдаг чадварыг ажлын хамт олон тань сайшаана. Энэ чадварынхаа ачаар төлөвлөсөн ажлаа эрт дуусгаж чадна. Санхүүгийн байдал маш сайн байна. Туршлагатай хүмүүсийн тусламжтайгаар амжилтад хүрнэ.

Мэлхий

Энэ долоо хоногт сэтгэл санаа тогтворгүй байна. Гэсэн хэдий ч шийдвэр гаргахдаа зоримог байхыг зөвлөж байна. Эргэлзээ тээнэгэлзэл таны алтан цагийг үрэхээс цаашгүй. Сөрөг бодлоор тархи толгойгоо дүүргэхгүйг хичээж, урам зоригтой бай. Ганц бие мэлхийн ордныхонд сонголт арвин байна. Харин хосууд би төвтэй үзэл бодлоосоо салахгүй бол харилцаа муудах эрсдэлтэй байна. Үргэлж хичээнгүй байсныхаа үр шимийг хүртэнэ. Та өөрөө бахархана. Хайртай хүндээ бэлэг юм уу хэрэгтэй зүйлийг нь худалдаж авч өгч баярлуулаарай. Санхүүгийн байдал тогтвортой байна. Зарлага их байгаа ч үүнийхээ хэрээр орлого ч боломжийн байх нь.

Арслан

Санаанд оромгүй амжилтад хүрмээр байвал задгай сэтгэхийг зөвлөе. Та заримдаа хэт их санаа зовсноор олон сайхан боломжоос хоцордог юм байна. Энэ долоо хоногт шинэ эхлэлийг тавиарай, зоригтой байгаарай. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай. Гэхдээ хамтрагчтайгаа илэн далангүй ярилцаж байхгүй бол харилцаа удаан үргэлжлэхгүй ч байж мэднэ. Та уг нь аливаа асуудлыг үр дүнтэй бөгөөд хурдтай шийдвэрлэж чаддаг хүн юм. Энэ долоо хоногт энэ чадвараа ашиглаад шинэ салбарт өөрийгөө хөгжүүл. Санхүүгийн байдал сайжирна. Таны хувьд санхүүгээ хэрхэн зохицуулах вэ, хэрхэн хий дэмий мөнгөө үрэхгүй байх вэ гэдэг л суралцах шаардлагатай асуудал болоод байна.

Охин

Долоо хоногийн эхээр сэтгэлд нийцэхгүй янз бүрийн зүйлс цөөнгүй гарч ирнэ. Гэхдээ тэр болгоныг хэт өөр дээрээ тусгаж аваад хэрэггүй гэж зөвлөе. Амьдрал үргэлж бидний хүссэнээр байдаггүй. Өөрчлөх боломжгүй зүйлсийг зүгээр л алсаас ажигла. Та өөрт тохирох нэгнээ олсон ч тэр хүнд таныг гэсэн чин сэтгэл байгаа эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр шийдвэрээ гаргаарай. Ажил төрөл харьцангуй тогтвортой байна. Өмнөх долоо хоногийг бодвол ачаалал багатай байх учир танд дарамт бага ирнэ. Гэхдээ ингэлээ гээд анхаарлаа сарниулж болохгүй. Шаардлагагүй жижиг сажиг алдаа гаргахаас сэрэмжил. Энэ долоо хоногт хэд хэдэн эх сурвалжаас мөнгө орж ирнэ. Үүнийгээ хөрөнгө оруулалт юм уу хадгаламждаа зарцуулаарай.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхон заримдаа хэт хөнгөмсөг, аливаад анхаарал хандуулахдаа муу, санасан бодсоноо шууд хэлдэг талтай. Та хэн нэгнийг гомдооё гэж бодоогүй байсан ч санаандгүй үг, үйлдлээрээ болчимгүй зүйл хийхээс болгоомжил. Ганц бие хүмүүс шинэ харилцаа үүсгэх боловч үүнийгээ ил гаргахыг хүсэхгүй байна. Энэ долоо хоног ажилдаа санаа зовох шаардлагагүй. Сайхан хамт олны ачаар ажлын уур амьсгал таатай байна. Таны анхаарал төвлөрөл ч урьд урьдныхаасаа илүү сайн байна. Санхүүгийн байдал энэ долоо хоногт нэн сайн байна. Бүх зүйл таны хяналтад байна.

Хилэнц

Явцын дунд хангалттай хүчин чармайлт гаргаагүй бол үр дүн нь тийм ч сайн байхгүй гэдгийг анхаар. Аливаа зүйлийг эхлүүлэхдээ анхнаас нь л бодлоготой алхам хийгээрэй. Ганц бие хүмүүс хосоо олмоор байвал өөрөө эхлээд зүрх сэтгэлээ нээхийг зөвлөж байна. Нэгэнт тохирох хүнээ олсон бол өөрийнхөөрөө, тухтай байж харилцаагаа тэтгээрэй. Таны хүсч мөрөөддөг сайн сайхан зүйлс биелэх л болно. Ажлын ачаалал их байх ч аз болж дарамт, стресс бага байх нь. Шаргуу хөдөлмөр амжилттай карьерийг бүтээнэ гэдгийг санаарай. Санхүүгийн байдал тийм ч сайн биш байна. Тэгэхээр гадуур дотуур явж их мөнгө үрэлгүй, гэртээ тайван амраарай.

Нум

Ямар ч нөхцөл байдал тулгарсан тайван байдлаа бүү алдаарай. Тайван байж гэмээнэ хамгийн зөв шийдвэрийг гаргаж чадна. Асуудлаа шийдэхэд сандрал тус болохгүй. Ганц бие хүмүүс шинэ харилцааг хэт их хүлээгээд хэрэггүй. Ганцаараа байлаа гээд гундаад хэрэггүй, дуртай зүйлсээ хий, өөртөө цаг гарга. Хосуудын харилцаа төдийлөн таатай бус байна. Бүх зүйл залхмаар, стресстмээр санагдаж магадгүй. Ажлын хувьд алтан дундаж л долоо хоног өнгөрөх нь. Ширээгээ цэгцлэх, байраа сольж суух зэргээр өөрийгөө идэвхжүүлэх ямар нэг зүйл хийгээрэй. Ургамал ч болсон тарьж уур амьсгалаа зөөллөөрэй. Ойр дотны хүн тань мөнгө зээлэх гэж магадгүй. Боломжтой бол тэдэнд туслаарай.

Матар

Санасандаа хүрч, сарвайснаа авах гэж хэт их хүчилж, зөрүүдлэх хэрэггүй. Энэ нь таны ирээдүйд тусгүй. Өнөө маргаашаа бус илүү алсыг харвал та аяндаа ойлгоно. Хайртай хүн тань таныг ойлгохгүй, дэмжихгүй байгаа мэт санагдаж магадгүй. Сэтгэл хөдлөлөө хянаж, хүчтэй харагдах гэж хичээх тусам та өөрөө л ядрана гэдгийг санаарай. Ажил дээрээ амжилт гаргана. Жижиг сажиг асуудлууд байх ч хялбархан шийдэгдэнэ. Асуудлыг хурдан шийдвэрлэх чадварыг ахлах ажилтнууд тань сайшаан магтана. Санхүүгийн байдал сайн байна. Зарим нэг төлөвлөөгүй зардал гарах ч түүнтэй зэрэгцээд санаандгүй орлого ч орж ирнэ. Ирээдүйн төлөвлөгөөндөө зориулж хуримтлалаа арвижуулахад анхаараарай.

Хумх

Та хэрвээ хэн нэгэнд хайрлуулахыг хүсч байгаа бол эргэн тойрныхондоо итгэж, юм бүрийг сэжиглэдгээ боль. Та хэтэрхий сэжигч болохоор дотно харилцаа үүсгэхэд асуудалтай байдаг юм байна. Хэрвээ та хостой бол харилцаагаа илүү сайжруулахад анхаарал хандуулаарай. Та хоёрын хувьд аливаа асуудлыг харилцан ярилцах нь хамгийн чухал юм байна. Энэ долоо хоногт ажилтай холбоотой шинэ санаа оноо таны тархинд дүүрэн байна. Зарим ажлаа хурдан дуусгахын тулд хамт ажиллагсдаасаа тусламж хүснэ. Санхүүгийн байдал онцгой сайн байна. Олон хүнд хэцүү зүйлийн ард гарсны тань шагнал гэж ойлгоорой.

Загас

Энэ долоо хоногт эргэн тойрныхоо хүмүүстэй нээлттэй харилцаж, тэднээс суралц, мэдээллээ хуваалц. Хайр дурлалын харилцаа таатай байна. Хайртай хүн тань бүх талаар таныг дэмжинэ. Өнгөрсөн долоо хоногт хийсэн зарим нэг алдаатай зүйлээс болж энэ долоо хоногт бага зэрэг саад бэрхшээл үүснэ. Энэ бол арга барилаа өөрчлөөд үз гэсэн дохио. Уйгагүй хичээл зүтгэлтэй байвал хүссэн үр дүндээ саадгүй хүрч чадна. Санхүүгийн байдал дундаж байна. Шаардлагагүй худалдан авалтад нэлээн их мөнгө зарцуулах төлөвтэй байна. Нэг их санхүүгийн дарамтад орохгүй ч гэлээ зарцуулалтдаа анхаараарай.