Мөрч.мн сайтын эрхлэгч Х.Ган-Ялалт өнөөдөр Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын сайд эрхэмд хамаарагдах гэмт үйлдлийн шинжтэй 486 хуудас баримт, матeриалыг маргааш 11.00 цагаас сэтгүүлчдэд дэлгэж, баримт матeриалаа Тагнуул, Цагдаа,АТГ-т хүлээлгэн өгөх аж.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд эрх мэдлээрээ давуу байдал бий болгож хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угааж, Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын сайд эрхэмд хамаарагдах гэмт үйлдлийн шинжтэй 486 хуудас баримт, матeриалыг маргааш 11.00 цагаас сэтгүүлчдэд дэлгэж, баримт матeриалаа Тагнуул, Цагдаа,АТГ-т хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо!!!
Сэтгүүлчид бид ажлаа хийлээ, хардах эрхийн хүрээнд баримт материалыг судалж цуглууллаа. Харин одоо хууль хяналтын байгууллага энэ бүхэн гэмт хэргийн шинж чанартай эсэх, мөн эх орныхоо аюулгүй байдал аюул занал учруулж УРВАСАН эсэхийг шалгаж тогтоох нь дамжиггүй.
Сэтгүүлчийн хувьд энэ хүртэл ажиллаад зогсов. Үүнээс цааш хууль хяналтын байгууллагынхан ажиллана, хууль ч энэ. Учир нь сэтгүүлч хэрэг мөрдөж, хяналт тавьж яллан, гэм буруутайг тогтоож ялладаггүй. Харин мэдэх эрх, хардах эрхийн хүрээнд баримт цуглуулж хууль хяналтын байгууллагад ажиллах боломжийг олгож хамтран ажиллах эрх байдаг хэмээсэн итгэл үнэмшлийнхээ хүрээнд 2022 оны 7 сараас хойш хөөцөлдөж ажилласан НҮҮРСНИЙ гэх хэрэгт холбогдож буй эхний улс төрчийг илрүүлж, холбогдох баримтыг ийнхүү хууль хяналтынханд тушаах гэж байна, гоё байна, бас түгшиж байна!!!” бичжээ.