ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ehalamj системд мэдээллийн зөрүүтэй байдал үүсэж, иргэдийн бухимдуулаад байна. Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн санд гарч байна. Өрхийн мэдээллийн сангаас мэдээллийг зохих хугацаанд нь хасалт хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал, зөрүү үссэж, алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрч байна.
Хүүхдийн мөнгө бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа НДЕГ, ХХҮЕГ, АТҮТ, ҮСХ, УБЕГ, ТЕГ гэсэн төрийн зургаан байгууллага хоорондоо мэдээллээ хангалттай солилцдоггүй, уялдаа муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч, асуудал үүссэн байна гэв