Шимтгэл төлөлт: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?
– 0-18 хүртэлх насны хүүхэд
– Тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн
– Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
– Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
– Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
– Тодорхой хугацаагаар эрхээ хасуулсан иргэд тус тус хамаардаг.
Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-иар тус тус улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.