Ардчилсан намын ээлжит бус Их хурал өнөөдөр /2023.01.19/ болж, хоёр жил гаруй талцсан АН даргатай болно. Өөрөөр хэлбэл талцсан АН нэгдэн нийлж, хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлэх нь нийгмийн захиалга болон хувирчээ. АН-ын даргад дөрвөн хүн нэр дэвшихээ илэрхийлсэн. Нэр дэвшигч С.Баярцогт, С.Одонтуяа, Л.Гантөмөр, З.Нарантуяа нар өчигдөр үнэмлэхээ гардаж авсан. Өнөөдрийн намын их хурлаас даргаа батламжилж, дараа нь УДШ-д намын даргаа бүртгүүлэх процесс эхэлнэ.