УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүү ялж, “Цэнхэр үст Цэрэн’ ялагджээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр “Монгол модель’ агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл түүнийг амиа алдсан хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын том хүү, Нямтайширын бага хүү Н.Мөнгөншагай холбоотой байж болзошгүй хэмээн  бидний сайн мэдэх  “Цэнхэр үст Цэрэн’  буюу Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсаараа мэдээллэж байв. Н.Мөнгөншагайгын хувьд Н.Номтойбаярыг 17-хон насанд нь аав болгосон. Тэрээр ааваараа биш өвөөгөөрөө овоглодог юм. Аав гэхээсээ гэхээсээ өвөөтэйгөө ойр тэрээр Дэлхийн нэр хүнд бүхий АНУ-ын Цэргийн академид 125 оюутан суралцах хүсэлт явуулснаас 16 нь тэнцсэний нэг нь Н.Мөнгөншагай байсан билээ.

Тэгвэл Н.Мөнгөншагай нь “энэ хэрэгт холбогдолгүй’ хэмээн нэр төрөө сэргээлгэхээр Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн бөгөөд шүүх хурал өчигдөр /2019.11.20/-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, иргэн Э.Цэрэндолгор нь Иргэний хуулийн 21.2-т зааснаар “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах’, 497.1-т зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах’, 511.-2т зааснаар “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийх’ үүрэг хүлээж байна.

Энэ талаар Н.Мөнгөншагай түүний эгч Н.Цэлмүүн, “Цэнхэр үст Цэрэн’ нар  өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.

.