Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
Тэгвэл үргэлжлүүлэн хорих эсэх саналыг яг одоо шүүхэд хэлэлцэж байна. Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж цагдан хориод байгаа аж.