ТЕГ-аас Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яруу найрагч Ц.Хуланг нэг сар цагдан хорихоор болсон.
Тэгвэл Монгол зохиолчдын эвлэлээс “Ц.Хуланд холбогдох асуудал”-аар Тагнуулын Ерөнхий газрын дарга П.Одонбаатарт шаардлага хүргүүлжээ
Тус шаардлагад “Ц.Хулан гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад, хувь хүний нэр хүндэд халдсан, буруутгасан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд тарааж нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх шийдвэр гаргасан үйлдэлдээ МЗЭ болон олон нийтэд хандаж, ул суурьтай тайлбар хийхийг шаардаж байна” гэсэн байна.