АН-ын даргаар сонгогдсон Лу.Гантөмөрийг энэ долоо хоногт намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлэх аж. Ардчилсан Нам(АН)-ын ҮБХ-ны ээлжит бус хурал өнгөрсөн Баасан гарагт болж, намын даргаар түүнийг сонгож, намынхаа их хуралдаанаар батламжилсан.
Лу. Гантөмөрыг Дээд шүүх намын даргаар батламжилвал тэрбээр намынхаа эв нэгдлийг бодож фракцуудаас намын даргад өрсөлдсөн С.Баярцогт болон З.Нарантуяа нарыг дэд дарга болон бусад албан тушаалд томилно гэдгээ илэрхийлжээ. Ингэснээр фракцуудын саналыг АН-ын бодлого шийдвэртээ тусгаад явах цаашид маргаан гарч хуваагдах боломжгүй болно гэж харж буй аж.