Д.Мөнх-Эрдэнэд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өчигдөр авчээ. Шүүхээс өнгөрсөн 12 сард түүнийг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч түүний өмгөөлөгч давж заалдан энэ сарын 13-нд хязгаарлалт тогтоолгон суллуулж байсан.
Гэвч тэрбээр хязгаарлалт тогтоон сулласан шүүхийн шийдвэрийг зөрчсөн учраас дахин нэг сар хорих шийдвэрийг гаргасан байна.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан буюу “…Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна