УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд 13,5 тэр бумийг Их хурал баталсан. Энэ санхүүжилтийн хүрээнд Д вирус тоолох шинжилгээг иргэддээ санхүүгийн дарамтгүй хийх, үнэ төлбөргүй болгох санаа. Нэг ёсондоо Д вирус тоолж байгаа үйлчилгээг үнэ төлбөргүй хийдэг болно гэсэн үг. Уг үйлчилгээг улсын болон хувийн эмнэлгүүд хийх чадамжтай байгаа хэдий ч төлбөрийн асуудлыг нь шийдээгүй байна. Ийм учраас 2023 онд Д вирусээр өвдсөн хүмүүсээ зэргийн тодорхойлох, ачааллыг нь үзэх, тоо утгийн гаргах нь чухал байна. Хоёрдугаарт, эм оруулж импортоор оруулж ирэх асуудал2021 оны тавдугаар сард Д вирусыг үндсэн эмийн жагсаалтанд оруулах асуудлыг хөөцөлдөж байж оруулсан. Одоо харин зайлшгүй ашиглах эмийн үнэ буруулах хэлэлцээрийг Засгийн газар компаниудтай хийх хэрэгтэй. Хэрэв хэлэлцээр хийхгүй бол асар үнэтэй болно. Тодруулбал, нэг хүний эмчлэх үнэ 100 гаруй сая төгрөг болно. Үүнийг яаж буруулах арга байгаа вэ гэдгийг ярилцах хэрэгтэй.
Анх элэгний эм үйлдвэрлэх эрхийг ОХУ-ын компани эзэмшидэг байсан. 2018 онд Монголд урьж авчираад хамтарсан уулзалт хийж, олон нийтэд танилцуулсан. Энэ үед бид 600 ам.доллараас доошоо оруулахаар ярьж байсан. Харамсалтай нь, үр дүнтэй сайн эм гарч ирэхээр том эмийн компаниуд эрхийг нь худалдан авч, зөвхөн ОХУ-д худалдах зөвшөөрөл олгодог асуудал бий” гэлээ.