Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр /2019.11.22/ зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, тал хээрийн бүс нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн арваннэгдүгээр сарын 23, 26-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи арваннэгдүгээр сарын 23, 26-нд говь, талын нутгаар, арваннэгдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Арваннэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, арваннэгдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.