Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга асан, бригадын генерал Б.Доньжчимбууг гавъяаных нь амралтад гарга Ерөнхий сайдаа. Тэрээр төрийн өндөр албан тушаалд хангалттай ажилласан нэгэн. Түүнийг ЗГ-ын хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна.
Түүнийг магадгүй ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын шийдвэрт нөлөөлөхөөр таны тэргүүлж буй ЗГ-т шургалсан байх гэж хардах хүн олон байна. Б.Доньжчимбуу сүүлийн 10 гаруй жил ЗГ-ын хэрэг эрхлэх газар, АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, тэргүүн дэд даргаар ажилласан. Таны тэргүүлж буй ЗГ-т энэ хүнээс өөр боловсон хүчин олдохгүй байна гэж үү. Мэдлэг боловсролтой олон залуу бий. Энэ хүнээс болж таны хийж буй ажил үнэ цэнэгүй болох вий гэх хүн байна.
Түүнийг ТЕГ-т ажиллаж байх хугацаанд болсон явдал өнөөдөр ч олны дургүйцлийг маш ихээр төрүүлж буй. Тодруулбал ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хүмүүс С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ эрүүдэн шүүсэн бичлэг нь ил болсон. Энэ хэрэг түүнд ч бас хамааралтай болов уу. Учир нь тэр ТЕГ-ын дарга Б.Хурцтай АТГ-аас эхлэн ажилласан. С.Зоригийн хэрэг шийдэгдэх тэр үед ТЕГ-ын шийдвэр гаргах түвшиний нэг хүн нь тэр байсан.Тэрээр энэ ажлынхаа шагналын хүртэж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос бригадын генерал цол хүртэл хүртсэн болов уу. Шагнал биш бол төр түүний хийсэн ажлыг хангалттай үнэлж. Тэд энэ хэргийг шийдэхийн тулд өөрийн хүмүүсээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт илгээсэн гэцгээх юм билээ.
Одоо иргэд С.Зоригийн хэрэгт холбогдон бүх насаараа хорих ял сонссон Содномдаржаа, Чимэгээ нарыг хэзээ суллах бол Б.Хурц нарын хүмүүс хүнийг эрүүдэн шүүж ял тулгачихаад бид буруугүй хэмээн додигор байгаад нь дургүйцэж байна.
Нөгөөтэйгүүр түүний удирдлага дор ажиллаж буй Б.Доньжчимбуу Б.Хурцыг хаацаалах нь мэдээж гэцгээж буй. Одоо Б.Хурц нарын хэрэг хэрхэн шийдэгдэх нь таны гарт, бас таны кабинетад ажиллаж байгаа Б.Доньжчимбуугийн гарт байна гэцгээж байна.
Тэгэхээр түүнийг гавъяаных нь амралтад гаргаж элдэв хардлагаас сал Ерөнхий сайдаа. Эрүүдэн шүүж хүнд бүх насаар ял тулгаж ар гэр, үр хүүхдүүдийг нь давхар ялласан тэднийг ард түмэн уучлахгүй. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй гэдэг