Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2023 оны хоёрдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор 22-27 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2023 оны хоёрдугаар сарын 04-нөөс хоёрдугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд нийт нутгаар цас орохгүй, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.