Долоо хоногийн өрнийн зурхай 2023.II.06-II.12

Хонь 

Энэ долоо хоног таны хувьд таатай боломж дүүрэн байна. Долоо хоногийн эхээр их хэмжээний ашиг орлого орж ирнэ. Карьер, бизнесийн хувьд ч бас ахиц дэвшилтэй байх нь. Гэхдээ аливаа гүйлгээ хийхдээ маш болгоомжтой байж, бусдад сохроор итгэхээс зайлсхий. Эрдэм номтой хүнтэй танилцаж, ирээдүйд түүний тусламжтайгаар ямар нэгэн ашигтай схемд нэгдэнэ. Хүүхэдтэй холбоотой томоохон асуудлаа шийдэж, сэтгэл санаа амарна. Хайр дурлалын харилцаа тааламжтай байна. Долоо хоногийн сүүлээр ямар нэгэн шашны үйл ажиллагаанд оролцож магадгүй. Эрүүл мэнд хэвийн байна.

Үхэр

Энэ долоо хоногт бүхий л асуудлыг сайтар тунгааж бодож байж шийдээрэй. Эс тэгвээс шаардлагагүй асуудалтай тулгарах эрсдэлтэй. Долоо хоногийн эхээр ажлын ачаалал их байх тул та өөртөө ч, гэр бүлдээ ч цаг гаргаж чадахгүй болно. Завгүй өдрүүдийн дунд найз нөхөдтэйгөө ч холбоо харилцаа тасрах нь. Тиймээс ажлаа цагт нь дуусгах гэж багагүй хүчин чармайлт гаргана. Долоо хоногийн сүүлээр санаанд оромгүй ашиг олно. Уралдаант шалгалтад бэлдэж буй оюутнууд шаргуу хичээллэх шаардлагатай. Хайртай хүнтэйгээ үл ойлголцоно. Маргалдахын оронд сайтар ярилц. Гэр бүлийн хүний эрүүл мэнд санаа зовооно.

Ихэр

Ихрийн ордныхны хувьд энэ долоо хоногт сайн муу ээлжилсэн өдрүүд үргэлжилнэ. Долоо хоногийн эхээр ажил дээр зарим нэг хүндрэл учрах ч долоо хоногийн сүүлийн хагаст таны ашиг сонирхолд нийцсэн үйл явдал тохиолдоно. Ажилтай холбоотой аялах боломж гарна. Гэхдээ аяллын үеэр эрүүл мэнд болоод эд зүйлсээ анхаараарай. Оюутан сурагчдын анхаарал сарнимтгай байна. Сэтгэл түгшиж, тайван бус байдал үргэлжилнэ. Хүссэн амжилтдаа хүрэхийн тулд тэмцэх шаардлагатай болох нь. Улирлын чанартай өвчлөлөөс сэргийлж, өдөр тутмын ажил, хоол унд гэх мэт зүйлсдээ анхаарал хандуулаарай. Нөлөө бүхий хүний тусламжтайгаар том асуудлаа шийдэж чадна.

Мэлхий 

Энэ долоо хоногт томоохон шийдвэр гаргахаасаа өмнө ахмад хүмүүсийн зөвлөгөөг сонсоорой. Долоо хоногийн эхээр ажил дээр хүндрэл бэрхшээл үүсч, сэтгэл санаа хямарна. Өрсөлдөгч тань нэлээн ширүүн байна. Долоо хоногийн дунд үеэс ажлын ачаалал ихсэнэ. Энэ үед дэмий зүйлд алтан цагаа үрэхгүйг хичээгээрэй. Ажил, амьдралынхаа тэнцвэрийг олохыг хичээ. Гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд ханьдаа цаг зарцуулаарай. Энэ долоо хоногт хайр дурлалын асуудалд болгоомжтой ханд. Бусдад бүх зүйлээ хэт ил дэлгээд хэрэггүй бөгөөд алхам бүрээ болгоомжтой төлөвлөөрэй.

Арслан 

Энэ долоо хоног арслангуудын хувьд аз од дүүрэн байна. Долоо хоногийн эхэн үеэр ажил төрөл бүтэмжтэй байна. Албан тушаал ахиж, цалин урамшуулал нэмэгдэж магадгүй. Орлогын нэмэлт эх үүсвэртэй болж, хуримтлалаа арвижуулна. Долоо хоногийн дунд үеэр шинэ ажил орж ирнэ. Гэр бүлийн амьдрал аз жаргалтай байна. Газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа бол таны талд шийдэгдэнэ. Нөлөө бүхий хүнтэй холбоо тогтоож, түүний тусламжтайгаар мөнгө олох боломжтой болно. Гэр бүлийн өндөр настны эрүүл мэнд санаа зовооно. Улс төрийн салбарын арслангууд өндөр албан тушаалд очиж магадгүй.

Охин

Энэ долоо хоног бизнес эрхлэгчдийн хувьд бага зэрэг эрсдэлтэй байна. Гэхдээ олон чухал ажлаа нэг шат ахиулж чадна. Байнга эрч хүчтэй байж чадвал тодорхой амжилтад хүрч чадна. Яриа хэлэлцээ хийж, бусадтай ойлголцох чадварынхаа тусламжтайгаар нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломжтой байна. Ялангуяа та улс төрийн салбарт байдаг бол ярих чадварынхаа ачаар өөрийн нөлөөллийн орон зайг нэмэгдүүлнэ. Энэ долоо хоногт ахмад хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсохыг зөвлөе. Тэдний тусламжтайгаар олон тодорхой бус асуудал шийдэгдэнэ.

Жинлүүр

Сайн муу хосолсон долоо хоног таныг хүлээж байна. Заримдаа идэвхтэй байдал давамгайлж, ажлыг умалзуулмаар санагдан догдолно. Гэхдээ өрсөлдөгчдөөсөө болгоомжлоход гэмгүй. Хайр дурлалын харилцаа ч бас өгсөж, уруудсан байдалтай байна. Бодол үг болж, үг үйлдэл болдог гэдгийг сана. Бодсон санасан болгоноо хагархай хэнгэрэг шиг зарлах хэрэггүй. Таны бодлыг мэдэх нь зарим хүнд ашигтай байж мэднэ. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан бол энэ долоо хоногт хамгийн тохиромжтой байна. Эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаа шийдвэрлэнэ.

Хилэнц

Энэ долоо хоногт сэтгэл гонсойлгох үйл явдал мэр сэр тохиолдоно. Нөр их хөдөлмөрийн тань үр шим найдаж байсан хэмжээнд хүрэхгүй байж магадгүй. Өрсөлдөгчид танд дарамт учруулж болзошгүй. Хөрөнгө оруулалт, хувьцааны бизнес эрхлэгчид шийдвэр гаргахдаа нухацтай тунгаан бодооорой. Гэхдээ сөрөг нөхцөл байдлыг даван туулах чадвар тань харьцангуй өндөр байна. Гэр бүл, найз нөхөддөө багагүй мөнгө зарцуулна. Бүтээлч сэтгэлгээ тань урлаг, уран сайхан оролдохыг шаардана.

Нум

Бизнес эрхлэгчид амжилт арвин байна. Бэрхшээлийг боломж болгон хувиргах чадвар тань өндөр байна. Ирээдүйгээ шинээр төлөвлөхөд нэн тохиромжтой долоо хоног. Долоо хоногийн эхэн үеэр сөрөг сэтгэл хөдлөл давамгайлж магадгүй. Ямар нэгэн үл ойлголцлын хохирогч болж магадгүй. Гэхдээ өнгөрсөнд хийсэн сайн үйлийн үр тань таныг сөрөг хүмүүсээс хол байлгаж, муу муухайгаас хамгаалах болно. Хүүхдүүдийн боловсролтой холбоотойгоор завгүй байна. Хосуудын хувьд аливаа асуудалд тэвчээртэй хандахыг зөвлөе. Карьераа өсгөхийн тулд боловсролдоо хөрөнгө оруулалт хий.

Матар

Долоо хоногийн эхэнд ажилтай холбоотой сэтгэл зүйн дарамт үүсч магадгүй. Өрсөлдөгчид таны өмнө саад тотгор үүсгэх ч та өөрөө зөв байж гэмээнэ сорилтыг давж чадна. Хайхрамжгүй зангаасаа болж өөрийгөө хүнд нөхцөл байдалд оруулж магадгүй. Таны ажил, карьерт тус болох нөлөө бүхий хүнтэй танилцана. Хамтран ажиллагсадынхаа тусламжтайгаар хүнд даалгаврыг гүйцэтгэж чадна. Харилцаа холбоогоо тэлэх бизнес аялалд явж магадгүй. Ах дүү, хамаатан садантайгаа хөрөнгийн асуудалтай байсан бол үүнийгээ шийдэж чадна. Хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуул.

Хумх

Хийх ёстой ажлаа цагт нь хийгээгүйгээс болж төвөгтэй нөхцөл байдал үүсч магадгүй. Арга барилаа өөрчил. Хайхрамжгүй зангаасаа болж санхүүгийн алдагдал хүлээж магадгүй. Хүмүүстэй шаардлагагүй мэтгэлцэх хэрэггүй. Эргэн тойрныхоо хүмүүстэй эелдэг харьц. Тэгж гэмээнэ харилцааны ур чадварынхаа ачаар асуудлуудыг шийдэж чадна. Орлого, зарлагынхаа тэнцвэрт байдлыг хадгал. Хооллох зуршлаа өөрчлөхийг хичээгээрэй. Байр орон сууц юм уу ажлын байраа шинэчлэнэ.

Загас

Долоо хоногийн эхээр та эрч хүчтэй, эерэг сэтгэл хөдлөлтэй байна. Гаднаас тань харахад ажлын стресс ихтэй байгаа мэт боловч дотор хүн тань сөрөг нөхцөл байдлыг гартаа авч чадахуйц эрч хүчээр дүүрэн байна. Хувь, хувьсгалын алинд нь ч адилхан. Бизнесийн шинэ хамтрагчтэй болно. Хүүхдүүдийн хичээл сургууль болон гэр бүлийн бусад арга хэмжээтэй холбоотойгоор энэ долоо хоногт зав муутай байна. Хүүхдүүдтэйгээ холбоотой сайхан мэдээ сонсоно. Чухал шийдвэр гаргахдаа өөрийн зөн совингоо дагаад үз.