Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр БНТУ-ыг зорьж байгаа эрэн хайх, аврах багийн 11 гишүүн нь Зэвсэгт хүчний алба хаагчид багтаж байна.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар бөгөөд дэд хурандаа Л.Лувсандоржоор удирдуулсан Гэмтэл, Мэс засал, Яаралтай тусламж чиглэлийн бүлэг үүрэг гүйцэтгэхээр тус улсыг зориод байна.
Тэд англи, турк хэлний мэдлэгтэй, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай алба хаагчид юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.