Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар мордсон манай аврах, эрэн хайх багийнхан өчигдөр нуранги дороос гурван хүнийг эсэх мэнд гарган авсан байна.
Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, Анкарагийн цагаар:
20:10 цагт хоёр настай нэг хүүхэд,
21:20 цагт нэг эмэгтэй
22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн сэнд гаргалаа.
Манай Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчид, хэвлэл мэдээллийн багууд өчигдөр/2023.02.08/ үүрээр эх орноосоо мордсон билээ.