Кагошима мужийн Тарумизу хот дахь Сакуражима галт уул өчигдөр /2023.02.08/ дэлбэрчээ. Энэ нь 2018 оны дөрөвдүгээр сараас хойш галт уулын Шоуа тогоонд болж буй анхны дэлбэрэлт аж. Кагошимагийн цаг уурын албаны мэдээлснээр, дэлбэрэлт 10:52 цагт ажиглагдсан бөгөөд утаа, лаваа 1000 метрийн өндөрт хүртэл цацжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY