Үндэсний мэдээллийн төвд “Бид ориловч, төр дүлий!” сэдвээр хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөллөөс мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г. Занданшатар нарт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож өгөхийг хүссэн захидал хүргүүлж буй аж.
Тэд мэдээлэлдээ хүүхдийн мөнгө олгох аргачлал маш алдаатай байгаа жишээ дурьдаж, тайланг танилцууллаа.