Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаас чөлөөллөө.
Тодруулбал, түүний албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн 9 гишүүн Д.Одбаярын хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авч чөлөөлсөн байна.
Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлөх хүсэлтийг өөрийнх нь саналын дагуу ил санал хураалт явуулж шийдвэрлэжээ.
Д.Одбаяр Цэцийн даргын ажлаасаа чөлөөлөгдсөн ч Цэцийн гишүүн хэвээр үлдэж байгаа юм байна.