Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат энэ сарын эхээр болж өндөрлөсөн.
Гурав дахь шатны сонсгол 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох юм. Энэ талаар Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр “Урмаар тэтгэгдэж аваад Хөгжлийн банкны 3 дахь сонсголынхоо бэлтгэл ажил руу дайраад орлоо. 3 дахь сонсгол дан сюрприз байх болно. Учир нь урьд нь ер шалгагдаж олон нийтэд ил болж байгаагүй Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан гарсан 2500 зээл, түүний зарцуулалтыг ярина” хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.