“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу 21:30 минут хүртэл явагдаад завсарласан юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР