УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан /2023.02.06/-ны өдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Түүнийг өнөөдрийг хүртэл ХНХ-ын сайдаас чөлөөлөөгүй байгаа билээ. Тэгвэл түүнийг сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хаврын чуулган ирэх сарын 15-нд эхлэх юм.
Сануулахад: Намрын чуулган хаалтаа хийхтэй зэрэгцэн хоёр гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэхээр УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүлсэн. Тэд бол өнгөрсөн оны төгсгөлд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан нүүрсний хулгайн хэргээр хууль хяналтын байгууллагад шалгуулах шаардлага үүссэн гишүүд юм. Тодруулбал, нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргасан.