Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Улсын дээд шүүхэд өргөдөл өгчээ. Дээд шүүх-д тус өргөдлийг өнгөрсөн сарын 28-нд хүлээн авсан байна. Гэвч одоогоор тус өргөдлийг хэлэлцэх тов гараагүй байгаа аж.
Уг өргөдөлд “..намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэсэн байна.
С.Эрдэнэ АН-ын шинэ дарга Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ хэлж, намын тамга, тэмдгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс Л.Гантөмөрийн талынхан намын гэрчилгээгээ шинээр авахаар Улсын дээд шүүхэд ханджээ.