Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-аас эхлэн борлуулахаар болжээ.
2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан байна. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байгаа аж. Нөөцийн махыг эхний ээлжид 484 цэгт худалдаалах бөгөөд цаашид цэгүүдийг нэмж магадгүй гэнэ. Одоогоор есөн дүүргийн хэмжээнд нөөцийн мах зарах цэгүүдтэй гэрээ хийх ажил явагдаж байгаа аж.