Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хаврын чуулган эхлэхээр ажлаа өгнө гэх албан бус мэдээлэл байна. Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилдог. Тэгвэл түүнийг чөлөөлөх асуудлыг мөн УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм.
Түүнийг “Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа “Бэрэн групп”-д зээл олгосон гэх хэрэгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүх уг хэргийг хэлэлцэх хугацааг ирэх сарын 17-ны өдрийг /2023.04.17/ хүртэл хойшлуулсан бөгөөд Б.Лхагвасүрэн нарын 32 хүнд хилийн хориг тавьсан билээ.
Сануулахад: Б.Лхагвасүрэнг 2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр 2019 онд ерөнхийлөгчөөр томилж байжээ. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаа 2025 оны арваннэгдүгээр сард дуусах юм.