Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт газар хөдлөлт боллоо.
Тодруулбал, Рэнчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 34 километрийн зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 07:12 цагт болсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн байна.