Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигын эсрэг тэмцэл өрнүүлж 5Ш хэмээн томъёолсон нэрийн дор дэвшүүлж байгаа Засгийн газрын зорилт нь бүхэлдээ авлигыг устгахад чиглэж байгааг онцлов. Энэхүү 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна. Ажлын хэсэгт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, зөвшилцсөнөөр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Хүдэрчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн захирал Б.Дөлгөөн, нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Нямгэрэл ажиллана.Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авилга өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой юм.
5Ш ажиллагаа дотроос Шүгэл үлээхийг нийтийн үйл хэрэг болгох нь авлигатай тэмцэх ажиллагааг үр дүнтэй болоход маш том хувь нэмэр болно гэж Ажлын хэсгийн дарга хэлээд хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг хамтарч ажиллахыг уриаллаа.