“Шүгэл ажиллагааг” хэрэгжүүлэх Ажлын хэсэг өчигдөр мэдээлэл хйисэн. Энэ үеэр Баасан гараг бүр 9-12 цаг хооронд 1111 төвд шүгэл арга хэмжээг зохион байгуулна гэдгийг “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн хэлэв. Ингэхдээ иргэдийн өгөх мэдээллийг биечлэн болон утсаар авна гэдгээ хэлсэн.
Хэрэв иргэд өөрийн мэдээллийг нууцлахыг хүсвэл тухайн иргэний талаар ямар ч мэдээлэл авахгүй аж. Энэ нь давхар гэрч хохирогчийг хамгаалах нэг хэлбэр гэдгийг мэдээллийн үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал хэлсэн юм.