БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний нэр дэвшүүлсэн улс төрч Ли Чианыг тус улсын парламент албан ёсоор ерөнхий сайдаар сонгож, батламжилжээ.
63 настай, Хятадын хамгийн том хот болох Шанхайн Коммунист намын даргаар ажиллаж байсан Ли Чиан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийн дийлэнхийн саналыг авсан байна.
Ши Жиньпиний ойрын хүн Ли Чиан нийт 2936 төлөөлөгчийн саналыг авсан бол ердөө гурван төлөөлөгч эсрэг санал өгч, 8 нь түдгэлзсэн байна.