Монгол бөхийн өргөөнд өнөөдөр/2023.03.12/ Өмнөговь аймгийн Манлай сумаас төрөн гарсан Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит тэмцээнийг, нутгийн золголтын хамт тус аймгийн удирдлагууд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн удирдлагуудаас гадна, 15 сумын Засаг дарга нар нутгийн иргэд хүрэлцэн ирсэн байна.
Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоос дараах тодруулгыг авлаа.