УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан хаврын чуулган завсарласны дараа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ болон ЗГ-т өгсөн. Гэвч өнөөдрийн хүртэл чөлөөгүй байгаа билээ. ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хаврын чуулган эхлэхээр чөлөөлнө гэх мэдээллийг өгч байв.
Тэгвэл УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж байгаа бөгөөд түүнийг ЗГ-ын гишүүн, ХНХ-ын сайдаас чөлөөлөх захирамжийг УИХ-д танилцуулна гэх албан бус мэдээлэл байна.
АТГ-аас өчигдөр мэдээлэл хийж зарим гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна. Тэдгээр гишүүний нэг Т.Аюурсайханыг ЗГ-ын, гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх саналыг прокурорт хүргүүлээд байгаа гэсэн юм.
Д.Гэрэл