“Рио тинто” группийн хилийн чанад дахь салбаруудад 200 орчим монгол залуус инженер, техникийн ажилтнаас эхлээд группийн захирлын алба хашдаг байна. Одоогийн байдлаар “Оюутолгой” ХХК үндсэн болон бэлтгэн нийлүүлэгч компанийн ажилтнууд багтаад 20 мянга гаруй ажилтантай. Үүний 97 хувь нь монголчууд байна.
Оюутолгойн уурхайн талбай дахь энэ хэсэгт байрласан улс орнуудын туг нь Монголд хэрэгжиж байгаа төсөлд дэлхийн эдгээр улсын иргэд ажиллаж байгаа, ажиллаж байсан гэдгийг илэрхийлдэг аж.