Энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт /2019.11.26-27/ Улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй тул бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан.
Тэгвэл энэ өдрүүдэд бүх нийтээрээ амрахаас гадна автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.