Маргааш/2022.03.22/ Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Уг хуралдаанаар ХНХ-ын сайд Т.Аюурсайханы орны хүнийг томилох юм байна. Өнгөрсөн долоо хоногт түүнийг чөлөөлөх захирамжийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсан.
Тэгвэл энэ долоо хоногт түүнийг чөлөөлж, орны хүнийг нь томилох аж. ХНХ-ын сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нарын нэрс дуулдаж буй.
Харин “гаднаас’ буюу УИХ-ын гишүүн бус хүн тэр дундаа МАХН-ыг төлөөлж Б.Тулгыг сайд болгохоор Н.Энхбаяр шаргуу хөөцөлдөж буй гэх. Б.Тулгын хувьд өмнө нь Н.Алтанхуягийн хамтарсан Засгийн газрын үед БОАЖ-ын дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай.
Санууулахад: ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.
Д.Гэрэл