Хотын дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Гэр хорооллын айл өрхүүдэд долоогоос дээш жил ашиглах боломжтой, стандартын шаардлага хангасан угаарын хий мэдрэгчийг үйлдвэрээс худалдаж авахаар судалгаагаа хийсэн. Бид өндөр үнээр авах боломжгүй.
Тиймээс Улаанбаатар хотын Эрээн дэх төлөөлөгчийн газраараа дамжуулан дундын зуучлагчгүйгээр шууд холбогдож худалдан авна. Энэ бол хүний амьтай холбоотой асуудал учир маш хариуцлагатай хандаж байгаа. Нэг төхөөрөмжийг 18-20 төгрөгөөр худалдан авна. Арванхоёрдугаар сарын 1-нээс айл өрхүүдэд түгээж эхлэхээр бэлтгэлээ хангаж байна гэв