Орон нутгийн иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарлаа. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт шилжин суурьших болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд ипотекийн зээл олгох юм. Ипотекийн зээлийг Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банкуудаар дамжуулан орон нутгийн иргэдэд олгоно.
Үүнээс гадна Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан
-ААН-д 500 сая хүртэл
-Хувиараа бизнес эрхлэгчид 50 сая хүртэл төгрөгийн 1%-ийн хүүтэй Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй зээлийг 5 жилийн хугацаанд олгоно.
Тус зээлийн нийт хэмжээ нь арилжааны банкуудын эх үүсвэрээс 110 тэрбум төгрөг бөгөөд арилжааны банкны хүүг 17 хувиар тооцож, Засгийн газраас 16 хувийн хүүгийн татаасд олгохоор 2023 оны төсөвт 12.9 тэрбум төгрөгийг тусгаад байна.