Авлигатай тэмцэх газраас УИХ-ын нэр бүхий гурван гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн.
Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодруулахад “Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улсын ерөнхий прокурор Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналтай танилцаж байна’ гэв.
Улсын ерөнхий прокурор дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байна гэж үзвэл УИХ-д өргөн барих юм.