УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Ж.Мөнхбатын хувьд БНСУ-д ээжийгээ эмчлүүлээд эзгүй байгаа билээ. Өнгөрсөн даваа гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжсэнээр өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа юм.
Түүнийг чөлөөлөх асуудлын өмнө зарим гишүүд өөрийг нь ирэхэр хэлэлцэх санал хэлсэн боловч УИХ-ын дэд дарга заавал өөрийг нь байлцуулна гэсэн дүрэм, журам байхгүй хэмээн хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн 59,5 хувийн саналаар чөлөөлсөн байна. Ж.Мөнхбат Архангай амйгаас УИХ-д сонгогдсон билээ.
Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлснөөр УИХ 75 гишүүнтэй боллоо.