“Шарк танк” нэвтрүүлгийн нэгдүгээр улиралд Г.Амартүвшин шарк хувцаслалт, оймсоороо алдартай байсан бол хоёрдугаар улиралд “MCS”-ийг төлөөлсөн Д.Энхтүвшин инээмсэглэлээрээ онцгойрсон. Бүсгүйчүүд түүнийг залуухан, соёлтой, өөртөө дэндүү зохимжтой инээмсэглэдэг хэмээн “crush”-лаад амжина лээ. Гэсэн ч сайхан инээмсэглэлтэй шарк залуу маань хэдийнэ өрхийн тэргүүн болсныг дуулгах нь зүйтэй. Тэрээр урт хугацааны төслөө хэрэгжүүлэхийн тулд 30кг жин хүртэл хасч байсан гэдэг.