МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өнөөдөр 12.00 цагт зарлагдлан хуралдаж ажил тарахын үед санал хураахгүйгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн байна.
МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэн дэмжсэн билээ
Өнөөдөр үргэлжлүүлэн Хуульзүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж улмаар УИХ-д танилцуулна. УИХ-ын чуулганаар эцсийн шийдвэрийг гаргана.