Иргэн Д.Монголхүүд 6 сар 8 хоног цагдан хорих шийдвэрийг өнөөдөр шүүхээс гаргасан байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг сүүлийн 3 сарын хугацаанд 2 удаа зөрчсөн гэх үндэслэлээр ийнхүү өөрчилсөн байна.
Сануулахад: “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлж байх үед хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн хэмээн зорчих эрхийг нэг жил хязгаарласан байсан юм.