Долоо хоногийн өрнийн зурхай /2023.IV.16-IV.23/-г хүргэж байна.
Хонь
Шинэ зүйл туршихаас бүү ич, өөрчлөлтийг зоригтой хүлээж ав. Мөрөөдлийн амьдралаараа амьдрана гэдэг хамгийн гайхамшигтай адал явдал шүү. Өдөр тутмын завгүй хэмнэлээс хааяа өөрийгөө чөлөөлж, биеэ энхрийл. Аливаа харилцаа бүрээ үр дүнтэй байлгахыг хичээ. Хайрлагдах нь танд хүч чадал өгдөг бол хайрлах нь урам зориг өгнө гэдгийг сана. Таны өрсөлдөх чадвар өндөр байгаа тул энэ эрч хүчээ зөв, үр бүтээлтэй зүйлд зарцуулаарай. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд хэт түрэмгий загнаснаар бусадтай сөргөөцөлдөх эрсдэлтэй байна. Долоо хоногийн дундуур мөнгөө өсгөхийн тулд хол замд гарч магадгүй. Долоо хоногийн сүүл үеийг гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай өнгөрүүлнэ.
Үхэр
Тухтай бүсдээ гацсан мэдрэмж танд төрдөг бололтой. Гэхдээ ажлын бүтээмж сайтай байх хамгийн зөв зам бол дуртай зүйлээ хийх гэдгийг бүү мартаарай. Таныг үнэхээр асаадаг зүйл юу вэ гэдгээ эргэцүүл. Энэ долоо хоногт биеийн хүч зарцуулсан дасгал хөдөлгөөнд цаг гарга. Алхах юм уу сунгалт хийж цусны эргэлтээ сайжруул. Хайр дурлалын харилцаандаа өгөх, авахыг тэнцвэржүүлэхийг хичээгээрэй. Хайр бол хоёр биед орших ганц сүнс гэдэг үгийг санаарай. Энэ долоо хоногт санхүүгийн аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавиарай. Хөрөнгө оруулалт хийх, албан тушаал ахих гэх мэт санхүүгийн чухал шийдвэрүүд гаргана. Бодит байдлыг мэдэрч, сэтгэл хөдлөлөө хянах нь энэ долоо хоногийг эвтэйхэн өнгөрөөх гол түлхүүр гэдгийг санаарай.
Ихэр
Харилцааны ур чадвар бол таны хамгийн том хөрөнгө юм. Харилцааны урлаг бол манлайллын хэл гэдгийг санаарай. Шинэ зүйл сурч, шинэ хобби хөгжүүлэх зэрэгт таатай. Аливааг хурдан сурдаг, сониуч зан чанарынхаа ачаар та санаагаа бүтээлчээр илэрхийлж чадна. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулах долоо хоног. Цахим сүлжээнээс завсарлага авч, байгальтай ойр бай. Хайр гэдэг зөвхөн сэтгэл хөдлөлөөр шийдэгдэх зүйл биш. Заримдаа бие биеэ дэмжихийн тулд хүсээгүй шийдвэрээ гаргах үе ч бий гэдгийг санаарай. Бие махбодийн эрүүл мэндтэй холбоотой асуудал байсан бол энэ долоо хоногт шийдэж чадна. Долоо хоногийн дундуур аялалд гарч магадгүй. Хуйвалдааны бай болохоос сэрэмжил.
Мэлхий
Энэ долоо хоногт карьертаа ахиц гаргах төлөвтэй байна. Хэдийнэ жим тогтсон газраар бүү яв. Харин оронд нь зам жим огт гараагүй газрыг сонгож, өөрийн мөрийг тэнд үлдээ. Зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, эрсдэл гаргахаас бүү ай. Хоолны дэглэмдээ анхаарал хандуул. Зүй зохистой бөгөөд сайн хооллох нь эрүүл мэндийг тэтгэж, биеийн эрч хүчийг сэлбэнэ. Хоолыг эм адил хэрэглэхгүй бол эмийг хоол адил хэрэглэх болно гэдэг үгийг санаарай. Хайртай хүнтэйгээ нээлттэй, шударга харилцах нь хамгийн чухал. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой чухал гэрээ хэлэлцээр хийнэ. Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол долоо хэмжиж нэг огтол. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас зайлсхий.
Арслан
Туйлын зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх долоо хоног. Өчигдөр хийсэн зүйлийн тань үр дүн бол өнөөдөр гэдгийг санаарай. 100 хувийн гүйцэтгэл бол санаандгүй явдал биш, зөв дадал зуршлын үр дүн юм. Саад бэрхшээлүүд таныг дэгээдэхийг бүү зөвшөөр, үргэлжлүүлэн хичээсээр байгаарай. Хайр дурлалд харилцаа чухал гэдгийг сана. Хайртай хүнийхээ үзэл бодлыг анхааралтай сонс. Бидэнд их сонс гэж хоёр чих, бага ярь гэж нэг ам заяасан байдаг. Энэ долоо хоногт өөрийгөө илэрхийлж, бүтээлч байх боломж гарч ирнэ. Бусдад авъяас чадвараа харуулах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Шинэ хүмүүстэй танилцаж, ижил санаа зорилготой найз нөхөдтэйгөө хамтран ажиллахад таатай долоо хоног.
Охин
Зорилгодоо хүрэх, шинэ сорилтуудыг даван туулахын тулд эрч хүчээ зарцуулах цаг тань иржээ. Чинхүү хийх дуртай олж чадвал амьдралын тань өдөр болгон амралтаас өөрцгүй байх болно. Хайр дурлалын харилцааны тухайд хоёр биеийнхээ сэтгэл зүйг нэн тэргүүнд тавиарай. Бас хайртай хүн тань юу хүсч байна гэдгийг анхааралтай сонс. Хайр бол зүгээр нэг мэдрэмж биш үйлдэл гэдгийг санаарай. Энэ долоо хоногт өөртэйгөө ажиллаж, дотор хүнээ өнгийн хар. Өмнө гаргаж байсан шийдвэрүүдээ дүгнэхийн зэрэгцээ ирээдүйн зорилгоо эргэцүүлэн бодоорой. Ер нь бол өөрийн давуу болон сул талаа үнэлж, зорилгоо шинээр тодорхойлж, түүндээ таарсан төлөвлөгөө гаргахад тохиромжтой үе юм. Дасгал хөдөлгөөн хийх, хооллох зуршлаа өөрчлөх зэргээр эрүүл мэнддээ анхаарал тавиарай.
Жинлүүр
Та зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна. Шаргуу хөдөлмөрлөж, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүл. Амьдрал бол тайз, бид бүгд өөр өөрсдийн оноогдсон дүрд тоглож байгаа гэдгийг санаарай. Хичээл зүтгэлийнхээ ачаар та магтуулж, хүлээн зөвшөөрөгдөж чадна. Бие махбодийн болон оюун санааны эрүүл мэнддээ эн тэнцүүхэн анхаарал хандуулах нь зорилгодоо хүрэх их аялалд хувь нэмэр оруулна. Хайртай хүнтэйгээ үзэл бодлоо нээлттэй хуваалц, сайн сонс. Эрүүл харилцааг хадгалахын тулд бие биеийнхээ хувийн орон зайг хүндэл. Бизнестэй холбоотой аливаа зөрчлийг дипломат харилцааны ур чадварынхаа ачаар шийдвэрлэж чадна. Ур чадвараа дээшлүүлэхийн тулд нэмэлтээр боловсрол эзэмших шийдвэр гаргаж магадгүй. Зорилгодоо хүрэхэд тань туслах нөлөө бүхий хүмүүстэй танилцана.
Хилэнц
Таны зөн совин урьд урьдныхаас илүү хүчтэй байгаа тул өөртөө итгэж болно. Та бодож байгаагаасаа ч илүү ихийг мэддэг юм байна. Заримдаа эрч хүч оргилж буй мэт санагдаж магадгүй ч хэт их ачаалал үүрэхээс зайлсхий. Шаардлагатай үед завсарлага ав. Бүх аз жаргалын үндэс нь эрүүл мэнд юм. Амьдралын хамгийн нандин зүйлсийг заримдаа харах, хэмжих боломжгүй байдаг. Тиймээс зөвхөн зүрх сэтгэлдээ мэдрээрэй. Хайртай хүмүүстэйгээ илэн далангүй харилцаж, сэтгэл хөдлөлөө илэрхийл. Гэхдээ хэт нэг талыг барьсан, хяналттай харилцаанаас болгоомжил. Эс тэгвээс энэ нь зөрчилдөөн үүсгэх магадлалтай байна. Шинэ сорилтуудыг давахын тулд тав тухтай бүсээсээ гарах шаардлагатай болно. Энэ долоо хоногт амьжиргаатай холбоотой асуудлуудаа хялбархан шийдэж чадна.
Нум
Энэ долоо хоногт танд гэнэтийн сорилт тулгарч магадгүй. Гэхдээ аливаа сорилт бэрхшээл гэдэг амьдралыг улам сонирхолтой болгодог. Тэдгээрийг даван туулах үйл явц нь өөрөө амьдралыг утга учиртай болгодог. Зарим зүйлийг хэт хүндээр хүлээж авалгүй, тайван бай. Мөн бие махбодийн эрүүл мэндээ зөнд нь хаяхгүй байх нь хөлгийн жолоогоо алдахгүй байх гол түлхүүр юм. Аливаа харилцаанд идэвхтэй сонсогч бай. Өөрийгөө илэрхийлэхдээ ч товч бөгөөд тодорхой бай. Хэлээгүй үлдээсэн үгс тань хэлсэн үгстэй дүйцэхүйц жин дардаг гэдгийг сана. Энэ долоо хоногт санхүүгийн байдлаа сайжруулах төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Санхүүгээ өсгөх гэнэтийн саналууд хүлээж авна. Зарцуулалтаа хянаж, ухаалаг шийдвэр гаргаарай. Сэтгэл хөдлөлийн худалдан авалт болон хөрөнгө оруулалтаас зайлсхий.
Матар
Багаар ажиллахад тохиромжтой долоо хоног. Хүн бүрт өөрийн гэсэн өвөрмөц давуу тал бий. Тиймээс хамтран ажиллах нь таныг амжилтад хөтлөнө. Багийн ажиллагаанд таны гүйцэтгэх үүрэг давамгай байна. Хэт их улайран дайралгүй заримдаа завсарлага авч, эрч хүчээ сэлбээрэй. Бие махбод, оюун санаагаа сэргээхэд амралт зайлшгүй хэрэгтэй. Үнэнч шударга, нээлттэй харилцааг эрхэмлэ. Уул уурхай, үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой ажил хийдэг хүмүүст ахиж дэвших боломж гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр төлөвлөсөн байсан чухал ажлаа дуусгана. Гэнэтийн ашиг олж, санхүүгийн байдал сайжрах магадлалтай байна. Бусадтай харилцахдаа эв найрамдал, тэнцвэрийг хадгал. Түүнчлэн бүх зүйлд хэт шүүмжлэлтэй ханддагаа боль. Буулт хийх нь зөрчилдөөнийг шийдвэрлэх хамгийн зөв зам.
Хумх
Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэхэд тохиромжтой долоо хоног. Хайрцагнаас гадуур сэтгэхээс бүү ай. Шинэлэг зүйл л манлайлагч, дагалдагч хоёрыг ялгадаг. Цэвэр агаарт гарч, нарнаас эрч хү аваарай. Байгальтай холбогдоход цаг гаргах нь бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай. Хайр дурлалтай холбоотой асуудалд зөн совингоо дага. Бусдын үзэл бодол таны шийдвэрт нөлөөлөхийг бүү зөвшөөр. Тогтмол дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, ажил амралтын тэнцвэр зэрэг зөв дадал зуршлыг хэвшүүл. Стрессээ тайлах ямар нэгэн үр дүнтэй зүйл олж хий. Энэ нь сайн үйлс байсан ч болно. Гэр бүлийн амьдрал инээд хөөр, аз жаргал дүүрэн байна. Өмнө нь ямар нэг маргаан гарсан бол энэ долоо хоногт байдал эерэгээр өөрчлөгдөнө. Долоо хоногийн дундуур санхүүгийн хүндрэл үүсч магадгүй.
Загас
Зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэхэд тохиромжтой долоо хоног. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлж, тууштай байгаарай. Мөрөөдөлдөө итгэдэг хүмүүсийн гарт ирээдүй байдаг. Үл ойлголцлоос сэргийлэхийн тулд хайртай хүнтэйгээ нээлттэй шударга бай. Харилцаандаа эрүүл хил хязгаарыг баримтал. Хэт өөрийгөө золиослохоос болгоомжил. Энэ долоо хоногт таны бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр байна. Уран зураг, хөгжим, бүжиг гэх мэт урлагийн янз бүрийн төрөлд авъяасаа нээж, өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Бүтээлч сэтгэлгээгээ чөлөөтэй гаргах цаг. Санхүүгийн байдал тасралтгүй сайжирна. Шинэ зүйл, тэр дундаа гадаад хэл сурахаар шийдсэн бол яг одоо эхлээрэй.