Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 минутад прокурор 6, шүүгдэгч 79, иргэний хариуцагч 6, шүүгдэгчийн өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1, хохирогч 8, гэрч 18, шинжээч 2 нийт 192 оролцогч болон ажиглагчаар 5 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч оролцож эхэлсэн боловч шүүх хуралд ирээгүй байгаа 1 шүүгдэгч, 1 хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг өнөөдрийн 13.30 цаг хүртэл хойшлууллаа.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР