Хүүхдийн живх, эмэгтэй хүний ариун цэврийн  хэрэглэл сангийн хоолойноос гарсаар байх уу?

Хотжилт  өргөжихийн хирээр  иргэдийн дийлэнхи нь ая тухаа бодож орон сууцанд  амьдрахыг чухалчлах нь дамжиггүй ээ. Нийтийн орон сууцны үйлчилгээг хангадаг  ОСНААУГ-ын үйл ажиллагаа бидний нүдэнд үл харагдах болоод харагддаг түмэн зүйлийн чухал ажлуудыг нугалдаг. Зарим талаараа сайн нэр дуулах ч мөн таагүй нэртэй болдог ОСНААУГ-ын дэргэдэх ХҮТ-ийн ажил амьдралтай танилцаж иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор цөөнгүй газруудаар орлоо.

Орон Сууц Нийтийн Аж ахуйн  газрын төлөвлөгөөт ажил үйлчилгээ нь хуваарийн дагуу орон сууцнуудын гадна шугам хагарсан ажил,  ус алдах, холигч солих, айл өрхийн дундын шугам подвалийн төлөвлөгөөт засвар, Узель дулааны зангилаан дээр эвдрэл гарсан  зэрэг цахилгаан дулаантай холбоотой засвар үйлчилгээг хоногийн 24 цагийн туршид хариуцан хийж гүйцэтгэж байна.

Урин дулааны цаг ирсэнтэй холбоотой  гадна шугам солих завсарын ажил эхэлдэг. Үүнд зарим даа шугам  солих шинэчлэх pvc хуванцар  хоолой авах төсөв мөнгө дутмагаас үүдэлтэйгээр дутуу хийх тохиолдол гардаг.

Орчин цагт иргэдийн ухамсарт нөлөөлөх ажил хийх нэн шаардлагатай хэвээр байна. Шугам хоолойноос  хүүхдийн памперс, ариун цэврийн хэрэглэл 00-ын цаасаа  жорлондоо хийх зэрэг иргэдийн ухамсаргүй үйлдэлтэй холбоотойгоор  шугам бөглөрөх эвдрэл нийтлэг зонхилдог байна.

Дүүрэг бүрийн ОСНАА-н дуудлага 10 мянган өрхөд тооцоход хоногийн  24 цагийн  туршид  өдөртөө 70 орчим дууддлага ирдэг юм байна. Сүхбаатар дүүргийн ОСНААГ-ын Хэрэглэгчид үйлчлэх  төвийн хувьд 6, 8, 9, 10, 11 дүгээр хороодыг хамран ажилладаг. 58 СӨХ, 1000 орчим аж ахуй нэгжийг хамарсан том бүс. Нийт улсын  хэмжээнд хэрэглэгчдэд үйлчлэх төв нь  90  орчим ажилтан алба хаагч, инженер техникийн ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулдаг аж.

Түүнчлэн тус газарт  өвлийн ид хүйтэн буюу хасах 40 градуст сэлгэж засах, техникийн ажилд бэлэн үү, хавар намартаа харьяа СӨХ-тэй хамтарч ажиллахад бэлэн үү гээд бас бус хамтарсан ажлын маргаантай зүйлс байдаг. СӨХ  бол оршин суугчдын төлөөллийн байгууллага, нийслэлийн харьяа газар. Тиймээс төсвийн хөрөнгөөс хамаараад үндсэн хийх ажлаа хийж чадахгүй ОСНАА руу чихэх дундын ажил цалгардах асуудал багагүй гардаг. Дундын шугамын ажлын засварын ажил орсон  бол газрын нөхөн сэргээлтээ бас давхар хийдэг байна.  Түүнийгээ мөн Улаанбаатар  Зам  ашиглалтын газрын санхүүжүүлэлтээр хийлгэдэг. Түүнчлэн сүүлийн  жилүүдэд иргэдийн амьжиргаа, цалин мөнгөний боломжгүй байдлаас үүдэн  ажиллах хүчний хомсдолд  орох болжээ.  Харамсалтай нь тухайн чиглэлийн  нарийн мэргэшсэн ажиллах хүч нь амьдралын эрхээр гадагшаа ажиллахыг чухалчилж салбарын хувьд хүнд байдалд оруулж байгаа  тал бий аж.

Түүнчлэн нийслэлд насжилт өндөртэй байшин барилгууд их байна.  20-30 жилийн эдэлгээнд орсон барилгуудын шугам сүлжээнд ихээхэн доголдол гарсан байдаг. Учир нь зэвэндээ баригдсан шугамууд нь хэт  нарийссан байдаг. Эл шалтгаанаар шугам  солих ажил олон хоногоор  хийгдэнэ. Хуучирсан шугам солих ажил  нь хоног хугацаа шаардагдаж, материаллаг зардал өндөртэй хүндхэн ажил байдаг байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс  дулааны шугам түүнд хэрэглэгддэг  материалын насжилтыг 7 жилээр тооцдог болохыг хэлдэг.  Шугам солигдоод 7 жил болсон л бол хуучирсанд тооцно.  Өндөр үр ашигт дэвшилтэд тоног төхөөрөмж гаднаас оруулж ирэх шаардлага тулгардаг тул ирэх онд шинэ автомат бөглөөс гаргадаг машин оруулж ирэх төлөвлөгөөтэй  байгаагаа Сүхбаатар дүүргийн ХҮТ-ийнхөн хэлсэн. Хүний гарын оролцоо байхгүй өндөр даралтын усаар шүршиж ариутгах замаар цэвэрлэж шугам онгойлгодог машин оруулж  ирүүлэхээр төлөвлөж байна гэв. Ингэснээрээ инженер техникийн ажилчдын ажлыг хөнгөвчлөхөд ихээхэн дөхөмтэй аж. Айл өрхүүдийн амьжиргаанаас ихээхэн хамаарч төлбөрт үйлчилгээний хөлсөө төлөхгүй тохиолдол 20 орчим хувийг эзэлдэг байна.

ОСНААГ-ын үйлчилгээний  хүртээмж, ажлын ачаалал их байдагтай холбогдуулан  хөнгөвчлөх зорилгоор эл салбарт хувийн салбарууд  цөөнгүйгээр ажиллах болжээ.

Н.Баярцэцэг