Дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ОХУ-ын Эрхүү хотоос Монгол руу шууд нислэг үйлдэхээр болжээ. Шууд нислэгийг Оросын “ИраАэро” компани үйлдэх юм байна.
Нислэгийг долоо хоногт нэг удаа, бямба гарагт SSJ-100 онгоцоор үйлдэх бөгөөд тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн даваа болон бямба гарагт гээд долоо хоногт хоёр өдөр үйлдэх юм байна. Тийзний үнэ 12.6 мянгаас 16,2 мянган рубль буюу монгол мөнгөөр 403 220-518426 төгрөгийн үнэтэй байх аж.