ЦЕГ: 2612 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явууллаа

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт /2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрүүдэд/ хэрэг бүртгэлтийн 28.083, мөрдөн байцаалтын 2612 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 246 хэргийг хүргүүллээ.

Үүнээс:

Хүнийг алах-5, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг-89, өмчлөх эрхийн эсрэг-109, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг-12, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг-7, хүрээлэн байгаа орчны эсрэг-6, хууль сахиулагчийг эсэргүүцэх-3, хүүхдийн эсрэг-2, цахим мэдээлэлд хууль бусаар халдах-2, заналхийлэх-1, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах-3, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах-7 хэрэг байна.