Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс ОХУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг “Парис-2024” олимпийн наадмын эрхийн тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа.
Тус холбооны албан ёсны мэдэгдэлд “Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд гарсан ОУОХ-ны зааврын дагуу ОХУ-ын хүчний байгууллагад харьяалагддаг тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Учир нь ОХУ-ын баг тамирчид хүчний байгууллагад харьяалагддаг бөгөөд дайныг дэмжсэн гэж үзсэн. Тиймээс Оросын эрэгтэй багийг олимпийн эрхийн тэмцээнд оролцуулахгүй” гэжээ.
Ирэх наймдугаар сарын 12-20-нд болох олимпийн эрхийн тэмцээнд 40 шигшээ баг оролцож, шилдэг таван баг нь олимпийн эрхээ авна. Тус тэмцээнд ОХУ-ын багийн оронд Болгарын шигшээ өрсөлдөх болно.