Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүн буцах замдаа тус сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэх газарт автомашинаа шаварт суулгаж, нэг хүн нь 2023.04.23-ны 19.00 цагийн орчимд тусламж дуудахаар яваад сураггүй болжээ.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайж, түүнийг 2023.04.24-ний 10.33 цагт Булган аймгийн Бугат сумын “Бухын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж, Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.