НОЙРНЫ ОЛОН ҮЙЛДЭЛТ БИЧЛЭГИЙН ШИНЖИЛГЭЭ (PSG)-НИЙ 70 ХУВИЙГ ЭМД-ЫН САНГААС ХӨНГӨЛНӨ

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар чихний эмгэг, сонсголын тусламж, үйлчилгээнд багтах нойрны олон үйлдэлт бичлэгийн шинжилгээг 250 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд